2011-04-07,12:36

Гэрийн даалгавар

Цилиндр 1. Суурийн радиус нь 2м,өндөр нь 3м байх цилиндрийн тэнхлэг огтлолын диогоналийг ол. 2. Цилиндрийн радиус 26см,байгуулагч нь 2дм Цилиндрийн тэнхлэгээс ямар зайд квадрат хэлбэрийн огтлол орших вэ 3. Цилиндрийн суурийн талбай 9п ,эзэлхүүн нь 18п байв. Гүйцэт гадаргуугийн талбайг ол. 4. Цилиндрийн хажуу гадаргуугийн дэлгээс 8см талтай квадрат байсан бол эзэлхүүнийг ол. 5. Цилиндрт зөв гурвалжин призм багтжээ.Призмийн эзэлхүүн 18 бол цилиндрийн эзэлхүүнийг ол. 6. Суурийн радиус нь 0,5 , өндөр нь 4 байх цилиндр хэлбэртэй саванд дүүрэн ус байв. 7. Савыг байгаа газраас нь 30o өнцгөөр хазайлгахад асгарах усны хэмжээг ол. 8. Зөв дөрвөн өнцөгт призмд цилиндр багтжээ.Цилиндрийн эзэлхүүн V бол уг багтаасан призмийн эзэлхүүнийг ол. 9. Цилиндрийн тэнхлэгтэй параллель огтлол нь 9 талбайтай квадрат байв. Суурийн диаметр нь 4 бол түүний тэнхлдэг огтлолын талбайг ол. 10. Цилиндрийн хажуу гадаргуугийн талбай S бол тэнхлэг огтлолын талбайг ол.
бичсэн: zob_bayar төрөл: хичээлүүд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 534

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)